...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

УТГА ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

УТГА ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 391 дүгээр тогтоолоор батлагдсан “Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “УТГА ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн эзэд тодорлоо.
📖Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны “Зардал баталж эрх шилжүүлэх тухай” А/67 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Монголын зохиолчдын эвлэл” НҮТББ- тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны А/262 дугаар тушаалаар дараах бүтээлүүдийг баталгаажуулснаар өнөөдөр бүтээлийн эзэд батламжаа гардан авлаа.
🏅“УТГА ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”- ЭЭР
📘Уран зохиолын судлал, шүүмж төрөлд: Р.Чүлтэмсүрэнгийн “Өөрийгээ билүүдэхийн учир” бүтээл
📘Утга зохиолын орчуулгын төрөлд: А.Мягмаржавын “Анна Ахматова” бүтээл
📘Утга зохиолын хүүрнэл зохиолын төрөлд: С.Баттулгын “Зүүдний хураангуй” бүтээл
📘 Хүүхдийн зохиолын төрөлд: Н.Мандалын “Хүүхдийн үлгэр, өгүүллэг, тууж” бүтээл
📘Хүүрнэл зохиолын төрөлд: “Ц.Бавуудоржийн “Дилова хутагт” роман
📘 Яруу найргийн төрөлд: Э.Гантулгын “Дэлийн ус” бүтээлүүд тус тус шалгарлаа.
💫Бүтээлийн зохих эрхээ улсад шилжүүлж иргэдийнхээ оюуны хөрөнгө оруулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм зохиолчдодоо Талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!