...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН САЛБАР КОМИСС БОЛОН УЛСЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН САЛБАР КОМИСС БОЛОН УЛСЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 дугаар тушаалын хүрээнд салбар комиссын дарга нар тооллогын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх хурал боллоо.
📆Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого 2025 оны 9 дүгээр сарын 22-ноос эхэлж, улс орон даяар амжилттай үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 38.43 хувийн гүйцэтгэлтэй байна.
🗺️21 аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар 41 салбар комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд улсын болон салбар комиссын хурлыг 5 удаа, уулзалтыг 1 удаа тус тус зохион байгууллаа.
💬Хурлаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсвийн санхүүжилт, программ хангамжийн сайжруулалтад анхаарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!