нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ёс зүйн хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтад хамрагдав.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссор С.Янжинлхам удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага, авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль, тогтоомж, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр төрийн албан хаагчдын дунд нийтлэг гардаг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар бодит кейс жишээнд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг сургалтад байгууллагын албан хаагчид хамрагдаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэн, төрийн албанд ёс зүйн хариуцлага, шударга байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн санал солилцлоо.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
