
CСАЖЗЯ-ны харьяа Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын Ритберг музейтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо 2025 оны аравдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр дэлгэж, нээлтээ хийх гэж байна.

Чингис хаан Үндэсний музей нь Ритберг музейтэй хамтран 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнд оролцож, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж байсан билээ.

Тус музей нь Европын бус соёл иргэншлүүдийн (Ази, Африк, Америк, Океани, Энэтхэг, Төв ба Зүүн Азийн) урлаг, шашны болон түүхэн үзмэрүүдийн арвин цуглуулгатай.

Хамтран зохион байгуулагч: