нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
ОРОН НУТГИЙН ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

Аймгуудын Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас болон хамтран хэрэгжүүлсэн онцлох үйл явдал, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хөвсгөл аймаг БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгтэй 2011 оноос найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр 14 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгт “Дэжон арт фестиваль”-д СУАЖЗГ-ын дарга Л.Батцэцэг, Хөгжимт драмын театр, Соёлын төвүүдийн болон чөлөөт уран бүтээлчдийн хамт оролцож, соёл, уламжлалаа сурталчиллаа.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх “Гэр сургалтын өргөө” үүд хаалгаа нээлээ. Тус өргөөнд халх тууль, домог, ерөөл, магтаал, морин хуурын шавь сургалтыг зааж, өвлүүлэх зорилготой.
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Баянхонгор аймгийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах салбар комисс аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 15-ны А/466 захирамжаар хангайн бүсийн 10 сумдаар 2025 оны 10 дугаар сарын 06-наас 14-ний өдрүүдэд ажиллав.
"Соёл түгээе" аяны хүрээнд Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран Монгол Улсын Ардын Жүжигчин С.Батсүхийн "Маргааш" дууны анхдугаар уралдааныг 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус уралдааны хүүхдийн төрөлд 20 гаруй суралцагч, насанд хүрэгчдийн төрөлд 40 гаруй ардын авьяастнууд оролцлоо.
Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Хөгжим судлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш, Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор, профессор Б.Сүхээ, Нүүр хувиргагч, МУСТА Л.Энхтуяа нартай хамтран Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг ажлын байранд хөгжих боломжийг ханган ажиллаж байна.
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/747 дугаар захирамжаар байгуулагдсан салбар комисс тус аймгийн Булган сумаас улсын тооллогын ажлыг эхлүүллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас Говьсүмбэр аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний 2.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Боржигин судлал-2025" эвентыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Соёл, урлаг, аялал жуучлал, залуучуудын газар, "Боржигин өв" музей, дуу бүжгийн "Боржигин" чуулга, "Боржигин" голомт жуулчны бааз хамтран 2025 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, 5 аймгийн 13 сумдын төлөөлөл, өвлөн уламжлагч, өвлөн суралцагч, илтгэгч 120 иргэдийг хамруулав.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
