“Дэлхийн Монгол иргэн – Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын ордоны 7 давхарт амжилттай зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээг “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж, ахлах ангийн сурагчдад гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар бодит мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой юм.

Өдөрлөг 10:00–18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд, гадаадад суралцаж буй оюутнууд, 10 гаруй улсын боловсролын байгууллагууд болон туршлагатай зөвлөх, менторууд оролцож байна.

Мөн оролцогчид гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж, элсэлтийн бэлтгэл, соёлын ялгаа, оюутны амьдралын талаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

2025 оны 10 дугаар сарын 19

Тусгаар тогтнолын ордон, 7 давхар
ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!