Эдийн засаг

ADMIN
05 сарын 30
05 / 30

Б.Нямтайшир 41, Д.Хулан 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж хамгийн олон лицензтэй иргэдийг тэргүүлж байна

Б.Нямтайшир 41, Д.Хулан 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж хамгийн олон лицензтэй иргэдийг тэргүүлж байна

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэв. Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгогджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ. 2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ. Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна. Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллажээ.