...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 18

“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН – ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН – ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“Монгол хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах төсөл”-ийн хүрээнд “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Дэлхийн монгол иргэн – гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөгийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь “UN 80” уриан дор зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд болон гадаадад тэтгэлэгтэй суралцаж буй оюутнууд оролцохын зэрэгцээ ХБНГУ, Франц Улс, Итали, АНУ, Канад, Ирланд, Япон, БНСУ, Тайвань, Их Британи зэрэг 10 гаруй улсын олон улсын боловсролын байгууллагууд болон туршлагатай зөвлөх, менторууд хүрэлцэн ирж, сурагчдад гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
🙋‍♀️ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!