...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 18

МОНГОЛЫН ЗАЛУУ ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА “ХҮРЭЛ АРСЛАН” ЦОМ ХҮРТЛЭЭ

МОНГОЛЫН ЗАЛУУ ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА “ХҮРЭЛ АРСЛАН” ЦОМ ХҮРТЛЭЭ
БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо.
🏆🦁 Монгол Циркус Энтертаймент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо.
🎪🇲🇳 Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг дэглээчид, хөгжмийн зохиолч, дизайнер, циркийн сургуулийн багш, хамт олны нэгдмэл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулсан уйгагүй хөдөлмөр шингэсэн юм.
🌍✨ Ийнхүү Монголын циркийн шинэ үеийн төлөөлөл дэлхийн тайзнаа амжилттай алхмаа хийж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө.
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!