...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 03

УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь хуульд нийцнэ

УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь хуульд нийцнэ
2025 оны 11 сарын 4-ний өдөр Төрийн ордон
Монголын ард түмэн бид:
- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж;
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж;
- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж;
- Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж;
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж, эрхэмлэн дагахаа нийгмийн гэрээ болгон баталгаажуулсан.
Иймд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна.
Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!