...
...
нийтлэл
Sainjargal
10-р сар 24

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь иргэд, даатгуулагчдад үзүүлж байгаа нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй, илүү хялбар, цаг хугацааг хэмнэсэн байдлаар хүргэх, цахим шилжилт хийх ажлын хүрээнд шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны (Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний) тэтгэвэр тогтоолгох үйлчилгээг цахимжуулж, даатгуулагчдад цаасан баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ.
Энэхүү үйлчилгээ нь НДЕГ-ын албан ёсны цахим платформ болох даатгуулагчийн программ /https://portal.ndaatgal.mn/#/landing/-д бүрэн нэвтэрч үйлчилж эхэлсэн бөгөөд даатгуулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хялбар аргаар илгээх боломжтой болсон юм.
НДЕГ нь энэхүү шинэчлэлийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулах, иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгч байна. Цаашид нийгмийн даатгалын бусад үйлчилгээнүүдийг ч мөн үе шаттайгаар цахимжуулж, иргэдэд чиглэсэн хялбар, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!