...
...
нийтлэл
Sainjargal
10-р сар 23

Монгол дохионы хэлний хөгжлийн түүх

Монгол дохионы хэлний хөгжлийн түүх

-Монгол дохионы хэл нь монгол улсын сонсголгүй иргэдийн эх хэл юм.
-Сонсголгүй хүмүүсийн харилцааны явцад үүсэн бий болсон өөрийн гэсэн хэл зүйн бүтэц дүрэм, тогтолцоотой хэл.
Монгол дохионы хэлний хөгжлийн түүх
-Монгол улс нь 2009 оны 05 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 73 дахь тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэн орж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах зорилт бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан.
-Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан нь монгол дохионы хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн чухал алхам болсон.
-Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг сургалтад ашиглагдсан цаг үеийг XIV зуун гэж тодорхойлдог.
-Манай улсад ардын хувьсгалаас өмнө 1890-ээд онд амьдарч байсан 138 сонсголгүй иргэдийн бүртгэл байдаг талаар Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны гаргасан “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж амжилт номд дурджээ. Гэхдээ тэдгээр иргэдийн өөрсдийгөө илэрхийлж, харилцаж байсан дохионы хэлний талаар тодорхой мэдээ баримт хараахан олдоогүй.
-БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1964 оны 481 дүгээр тогтоолоор хараагүй болон сонсголгүй хүүхдийн 29-р сургууль байгуулагдсан үеэс монгол дохионы хэлний хэрэглээ ихэссэн.
-Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай сургууль байгуулагдсан эхэн үед (хуучнаар) Зөвлөлт Холбоот улсад мэргэшсэн багш нар орос хурууны үсэг ба зарим дохиог монгол улсад нэвтрүүлж, “ө, ү” хурууны үсгийг шинээр зохион сургалтад ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш тус сургуулийн сонсголгүй сурагчид, сонсголгүй иргэдийн харилцааны явцад монгол дохионы хэл илүү хөгжин, боловсронгуй болжээ.

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!