АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАР

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэн, ажил олгогч, төрийн бус байгууллага, бизнес инкубаторын бойжигчид дэмжлэг үзүүлэх болон ажлын байрны 6 хүртэлх сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Ажлын түрээсийн төлбөрт дэмжлэг үзүүлэхэд дараах баримт бичгийг үндэслэн гэрээнд заасан хугацаанд олгоно.
Үүнд:
- Иргэн бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж байгааг нотлох баримт бичиг;
- Ажил олгогч бол хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан ажил олгогч болохыг нотлох баримт бичиг; (Байгууллагын гэрчилгээний хуулбараас үүсгэн байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүн мөн эсэхийг магадалж үзнэ)
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- Ажлын байрны түрээсийн гэрээ;
- Түрээсийн төлбөр төлснийг батлах дансны хуулга;
- Түрээсийн төлбөр дансаар төлөөгүй тохиолдолд түрээс төлсөн төлбөрийн баримт, сүүлийн 6 сараас доошгүй үйл ажиллагаа явуулж байсныг батлах санхүүгийн баримт, дансны хуулганы хамт;
- Түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд үйлдвэрлэлийн, эсхүл үйлчилгээний аль нэг чиглэлээр хамрагдана;
- Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэйг нотлох; эмнэлэг магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;
- Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт иргэн, аж ахуйн нэгж байгууллага тус бүр;
Жич: Түрээсийн дэмжлэгийг зөвхөн хотод олгох бөгөөд дүүргүүдэд түрээсийн дэмжлэгт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад давхардуулж олгохгүй болохын анхаарна уу.
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 6 давхрын 601 тоот өрөөнд хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Утас: 77073000
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!