...
...
нийтлэл
Sainjargal
10-р сар 23

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ /Нүүлгэн шилжүүлэх ба аюулгүйн бүс

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ /Нүүлгэн шилжүүлэх ба аюулгүйн бүс

1. Зам, гарц, шат
БНбд35-01-22/-6.2.23. Хананд гаргасан хаалга, нээлттэй гарц, өрөө тасалгаанаас хонгил, шатны хонгил руу гарах гарцын өргөн 0.9м-ээс багагүй байна. Үргэлжлэх ханын хажуу талд эсвэл төгсгөлд зорчих хэсгийн өргөнөөр буюу 1.2м-ээс багагүй хэмжээтэй нээлттэй гарц төлөвлөж болно.
-Нүүлгэн шилжүүлэх зам дээр байрлалтай хаалганы хавтсыг хананаас ялгарах өнгөөр будна. Хүртээмжтэй шатны өргөн 1.35м байна.
2.Аюулгүйн бүсийн төлөвлөлт:
/эргэлдэх хөдөлгөөн хийх зай, талбай/
БНбд35-01-22/-6.2.26. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан аюулгүйн бүсийн талбайг урьдчилан тооцсон байна. Нэг иргэнд оногдох талбайд үндэслэж давхар бүрт аюулгүй бүсийн талбайг үлдээх, нэг удаагийн явалтаар аврах, тэд нааш цааш явах эргэлдэх хөдөлгөөн хийх, боломжийг хангахад:
-Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд-2.40м2/иргэн;
-Туслах иргэнтэй бол-2.65м2/иргэн;
-Бие даан зорчиж явах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд-0.75м2/иргэн;
-Туслагчийн тусламжтай зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэнд-1.0м2/иргэн талбай оногдоно.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!