ТОЙМ

ADMIN
05 сарын 20
05 / 20

Хүннүгийн үеийн олдворуудыг худалдахыг завдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хүннүгийн үеийн олдворуудыг худалдахыг завдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүллээ

 Монгол орны археологи, палеонтологийн дурсгал, эртний түүх соёлтой холбоотой эд oлгийн зүйлсээ харийнханд худалдахыг завдсан хэргүүдийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж, прокурор, шүүхэд шилжүүлсээр байна. Хамгийн сүүлд Хүннүгийн үеийн олдвор болон бусад эд oлгийн зүйлс борлуулах гэж байсанТ.Энхбаатар, Э.Гантөмөр нарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тэд oнгoрсoн оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд нийтийн тооллын oмнoх II зуунаас манай тооллын I зуунд хамаарах, Хүннү гүрний үеийн хоёр шавар ваарыг гадаад, дотоодын иргэдэд худалдах гэж байсан хэрэгт холбогдсон аж. Зөвхөн ваараар тогтохгүй XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглаж байсан эд зүйлсийг ч борлуулахыг завдсан байна. ЭЦА-ны Соёлын oвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан уг хэргийг илрүүлэн шалгаж, прокуророос Т.Энхбаатар, Э.Гантoмoр нарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсэгт заасан “Соёлын биет oвийн худалдааг хууль бусаар явуулах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд дээрхээс гадна хүрээлэн байгаа орчны эсрэг болон авлига, албан тушаалын тус бүр гурван хэрэг багтсан аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшин 2022 оны долоодугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хорооны хэсгийн ахлагчаар Г.Ч гэдэг хүнийг ажилласан мэтээр баримт бүрдүүлж, цалинд 4.7 сая төгрөг олгосон хэмээн мөнгийг нь хувьдаа авч, завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэнэ.