Тренд мэдээ
•Sainjargal
•7-р сар 02
3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголчууд багийн спортоор амжилт гаргадаг гэдгийг олон улсад батлан харуулсан тамирчид, багийн дасгалжуулагчид, арын албаныханд мөн талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!