Монгол Улсын Их Хурлын 2025 оны нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн Шинэ Зуунмод хотыг “Хүннү" хот болгон өөрчилсөн. Хүннү хотыг төрт ёс, соёл, уламжлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулан байгальд ээлтэй, “ухаалаг” хот болгохоор төлөвлөж байна.
“Хүннү" хотод дулааны ачаалал 460 г/кал, цахилгааны ачаалал 325 МВт байх тооцоо гарсан ба цахилгааны эрчим хүчийг 200 МВт нарны эх үүсгүүр, 100 МВт салхины эх үүсгүүр хослуулсан 150 МВт батарей хуримтлуур бүхий нийт 300 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар шийдвэрлэсэн.
Төсөл санаачлагч хувийн хэвшил та бүхнийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэр дээр, хувийг Улаанбаатар түншлэл төв ХХК-д ирүүлнэ үү.
Хаяг: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн Төр захиргааны цогцолбор байр Б корпус, 8 давхар 805 (Хүннү хотын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн төслийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг) тоот.
Улаанбаатар түншлэл төв ХХК, Монгол Улс, Улаанбаатар 14000, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Соёлын төв өргөө, 514 тоот.
Цахим хаяг: foreignrelations@ulaanbaatar.mn
Холбогдох хууль, журмын талаар доорх веб холбоосоор нэвтэрч мэдээлэл авах боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцийн судалгааг дээрх цахим хаягт хандан авна уу.