Шуурхай мэдээ

ADMIN
03 сарын 14
03 / 14

Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо

Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо

Зарим сургуулиуд нэрэндээ "International", "Global", "Cambridge", "IB" гэх мэт үгсийг оруулсан байдаг ч бодит магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй байдаг.

Тухайн сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр эцэг эхчүүд сонголт хийх тохиолдол бий.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж, "ШИЛ АЖИЛЛАГАА"-ны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш" ажиллагааны "Шил ажиллагаа"-г хариуцаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагуудыг мэдээллээ нээлттэй, ил тод www.shilen.gov.mn байршуулахыг шаардаж ажиллаж байна.

Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг харах: https://shilen.gov.mn/open-data/detail...