“Эрдэнэс Монгол” ХХК мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, БНФУ-ын Афнор групп болон олон улсад итгэмжлэгдсэн “Монсертф ХХК”-аас хийсэн анхдагч баталгаажуулалтын хөндлөнгийн аудитад тэнцсэнээр ISO/IEC 27001:2022 олон улсын стандартын сертификат бүхий байгууллага боллоо.
Компанийн мэдээллийн хөрөнгийн нууцлал, хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сард байгуулагдаж, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, стандартын хамрах хүрээг тодорхойлох, Кибер аюулгүй байдлыг хангах журмыг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, дотоод аудит хийх, хариу арга хэмжээг төлөвлөх зэрэг тогтолцоог сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлээд байна.