Эдийн засаг, хөгжлийн яамны санаачилгаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах гал унтраах 10 дугаар ангитай хамтран Засгийн газрын XI байранд үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Ёс зүйн хорооны ажлын алба, Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын алба, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагуудын нийт албан хаагчдыг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах зорилгоор Гал унтраах тактикийн дадлагат сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалт нь онол, практик, тактикийн гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн ба галын гамшгийн эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний онолын мэдлэгийг олголоо. Мөн гал унтраах багаж хэрэгсэлтэй хэрхэн зөв харьцах дадлагыг практик сургалтаар эзэмшүүлсэн бол тактикын сургалтыг Засгийн газрын XI байран дээр зохион байгуулав.
Сургалтын ач холбогдол нь гал түймрийн болзошгүй эрсдлийн үед албан хаагч, ажилчид хэрхэн аюулгүй байдлаа хангах, яаралтай арга хэмжээ авах, эрсдлийг хэрхэн даван туулах мэдлэг, чадварыг олгосонд байлаа.