Numbered news

ADMIN
01 сарын 14
01 / 14

Лос Анжелосын гал түймрийн хохирол 135-150 тэрбум ам.долларт хүрчээ

Лос Анжелосын гал түймрийн хохирол 135-150 тэрбум ам.долларт хүрчээ

“AccuWeather” байгууллагаас гаргасан урьдчилсан тооцооллоор, одоогийн байдлаар 135-150 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Шатсан орон сууцны ихэнх нь үнэтэй орон сууцнууд учраас хохирлын хэмжээ маш их байна. Үндэсний цаг уурын албанаас бямба гаргийн шөнө, ням гаргийн өглөө, мягмар гарагт шилжих шөнө тус бүс нутагт цагт 48 км-ийн хурдтай салхитай байх бөгөөд зарим үед цагт 112 км хүртэл ширүүсэхийг анхааруулсан байна. Одоогийн байдлаар 700 хүн есөн хоргодох байранд байна. Калифорни болон бусад есөн муж улсын гал сөнөөгч саяхан Мексикээс ирсэн гал сөнөөгчид нийлсэн 14 мянга гаруй хүн, 1354 галын машин, 84 нисэх онгоц түймрийг унтраах ажиллагаанд оролцож байна. Одоогийн байдлаар, Лос Анжелос хотын бүхий л боловсролын байгууллагыг хааж, асран хамгаалах төвүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Өмнөд Калифорнийн зарим хэсгийн 19 сая хүнд "онцгой аюултай нөхцөл байдал" тулгамдаж буйг сануулсан улаан тугтай анхааруулга гаргажээ. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, энэ сэрэмжлүүлэг нь ихэвчлэн урт хугацаатай гамшиг, хар салхи, шуурганы үед гардаг байна. Гал түймрээс өмнө Франклин түймрийн үеэр уг сэрэмжлүүлгийг зарлаж байжээ. Түймрээс үүдэж, мужийн зарим хотуудад цахилгаан тасраад байгаа аж.