Калифорнид урьд өмнө нь тохиолдож байгаагүй өргөн хүрээ хамарсан ой хээрийн түймэр дэгдээснээс хойш долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Түймрийн улмаас 24 хүн амиа алдаж, Лос-Анжелос хотын 40 мянган акр талбай бүрэн шатаж, 12300 гаруй барилга байгууламж сүйдээд байна. Хамгийн том түймэр болох “Palisade”-ийн түймэр нь 23 мянга гаруй акр талбай хамран асаж байгаа бөгөөд дөнгөж 14 хувийг нь л цурманд оруулсан байна.
Утаа, тоосонцор шууд болон урт хугацааны аюул занал учруулж болзошгүй байгаа тул Лос Анжелос мужид нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлажээ.