Шуурхай мэдээ

ADMIN
05 сарын 13
05 / 13

ЦХХХЯ-ны байр руу бие засаж, танхайрсан хятадуудыг 20 хоног баривчилж, 30 цаг албадан сургалтад хамруулна

ЦХХХЯ-ны байр руу бие засаж, танхайрсан хятадуудыг 20 хоног баривчилж, 30 цаг албадан сургалтад хамруулна

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны барилга руу энэ сарын 10-ны үдэш бие засаж байсан гадаадын иргэдэд хэд хэдэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тэд бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, танхайрсан бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Тэдний ЦХХХЯ-ны байр руу бие зассан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нь 10000, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлсэн үйлдэлд нь мөн хуулийн 15.2-2.3-т зааснаар 250000 төгрөгийн торгох шийтгэл оноосон байна. Танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.2, 5.2-1.4-т зааснаар 20 хоног баривчлах, 30 цаг албадан сургалтад суулгах шийтгэлийг өнөөдөр шүүхээс оноолоо.