Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж, шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт авлигын эсрэг сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг сургалтад Дорноговь аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, хурлын ажлын алба, сумдын Засаг дарга нар болон аймгийн Засаг даргын харьяа агентлаг, байгууллагын нийт 250 гаруй албан хаагч хамрагдлаа.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний ажилтан, комиссар С.Амартүвшин, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар М.Одгэрэл, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Э.Мөнх-Ирээдүй нар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийтийн албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын гэмт хэргийн талаар зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.