Улаанбаатар

ADMIN
12 сарын 10
12 / 10

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал “Хоршоологчдоос - Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулахаар боллоо.