...
...
Улс төр
Admin
4-р сар 25

Францчууд тэтгэврийн насыг нэмсэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг жагслаа

Францчууд тэтгэврийн насыг нэмсэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг жагслаа

Францын хэд хэдэн хотод Ерөнхийлөгч Эммануэл Макроны улиран сонгогдсоны жилийн ойн өдөр эсэргүүцлийн жагсаал болжээ.

“BFMTV”-гийн мэдээлснээр хэдэн зуун хүн “хоосон савны” жагсаал хийсэн байна. Иргэд Парис хотын захиргааны гадна болон Парисын театрын талбайд жагсаж, Ерөнхийлөгч Эммануэл Макроныг огцрохыг шаарджээ.

Э.Макрон энэ сарын 15-нд тэтгэврийн шинэчлэлийн хуульд гарын үсэг зурсан юм.

Францын Үндсэн хуулийн зөвлөл дөрөвдүгээр сарын 14-нд тэтгэврийн насыг нэмэгдүүлж, 64 болгосон билээ.


Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын явцад Парис хотод нийт 112 хүнийг саатуулсан байна


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!