ТОЙМ

ADMIN
04 сарын 04
04 / 04

Юм болгоныг эсэргүүцэгч З.Санждорж лам тагнуулын хэргээр баривчлагдлаа

Юм болгоныг эсэргүүцэгч З.Санждорж лам тагнуулын хэргээр баривчлагдлаа

Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр гадаадын нэг, түүнтэй хамтран ажиллаж байсан Монголын гурван иргэнийг өнгөрсөн сарын 29-нд тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон талаар бид энэ сарын 1-ний дугаартаа мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлсэн хэргүүдийг багагүй хугацаанд баримтжуулан илрүүлэн шалгасаар буй билээ. Түүний нэг нь эл хэрэг юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хэрэгт нэгэн лам болон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг манай улсын хоёр иргэнийг холбогдуулсан гэнэ. Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн захирал Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан аж. Харин өмнөд хөршийн иргэн Хуа гэх эрийг Монгол Улсад тагнуул хийсэн гэсэн үндэслэлээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байна. З.Санждоржийн хувьд 2023 онд X Богдыг тодруулахтай холбоотойгоор сөрөг байр суурь илэрхийлж байсан нэгэн. Үүнээс өмнө Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж байсан ч давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. Тэрбээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд цагаан сар хийх болсон ч эсэргүүцдэг, X богдыг тодруулах байсан ч эсэргүүцдэг албан ёсны Монгол Улсын эсэргүүцэгчийн статусын үүрэг гүйцэтгэж байсныг дээрх мэдээлэлтэй холбогдуулан дайя.