Улс төр

ADMIN
04 сарын 26
04 / 26

80 настай Жо Байден ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

80 настай Жо Байден ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх болсон тухайгаа зарлажээ.

“Үе үеийн хүмүүст ардчиллын төлөө зогсох ёстой цаг ирдэг. Эрх чөлөөний үндэс суурийг хамгаалахын төлөө зогсох цаг бидэнд ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас би АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор шийдлээ. Бидэнтэй нэгдээрэй. Эхлүүлсэн ажлаа дуусгацгаая” гэж тэрбээр сошиал сүлжээнд нийтэлсэн видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Видео мэдэгдлийн төгсгөлд Байден-Харрисын кампанит ажлын лого харуулснаас үзвэл Байден дахин сонгогдвол дэд ерөнхийлөгч Камала Харрис үргэлжлүүлэн ажиллах бололтой.

Байдены одоогийн бүрэн эрх 2025 оны нэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх бол АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болох юм.

Байдены хувьд сонгогчдын хамгийн их санаа зовоож буй асуудал түүний нас болоод байгаа. Одоо 80 настай Байден хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад 86 хүрэх юм. Тэрбээр АНУ-ын түүхэнд төрсөн хамгийн өндөр настай ерөнхийлөгчид тооцогддог.

Гэхдээ тэр өөрийгөө экс ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр дахь удаагаа сонгогдоход саад учруулж чадах ганц хүн гэж үзэж буй бололтой. Трамп одоо 76 настай.

Одоогоор Бүгд Найрамдах намаас Дональд Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаад байна. Түүнтэй нам дотроо Флорида мужийн захирагч Рон Десантис өрсөлдөх нь тодорхой байгаа.

 

Эх сурвалж: Reuters