УЛААНБААТАР

ADMIN
03 сарын 11
03 / 11

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж байна

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж байна

Суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэх нь зам тээврийн осол гаргах шалтгаан болохоос гадна малаас хүнд халдварлах өвчин гарах, тархах эрсдэл үүсгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх суурьшлын бүс рүү орж ирсэн эзэнтэй болон тамгагүй адууг гаргаж, тус дүүргүүд дэх түр саатуулах хашаанд байршуулж байгаа юм.

Мал гаргахад дотоодын цэрэг, цагдаа, нийслэлийн болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 381 албан хаагч ажиллаж байна. Томоохон газар нутгийг хамардаг хороодод уг ажлыг зохион байгуулахдаа цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй эргүүл хайгуул хийх, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дрон ашиглаж байгаа юм. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 800 орчим адууг түр саатуулах хашаанд байршуулж, цагдаагийн байгууллагатай хамтран эздийг нь тогтоож байна.

Баянзүрх дүүрэгт 17:00 цагийн байдлаар 227 адууг эздэд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлэн, 26 адууны эзнийг хайж буй. Харин Хан-Уул дүүрэгт 218 адууг эздэд нь хүлээлгэж өгсөн бол гурван иргэн 73 тооны адууг мал гаргах ажлын дундаас авч зугтсан байна.