Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлсөн бөгөөд санхүүжилтийг гадаад зах зээлээс босгож байгаа тул төслийг төлөвлөгөөт хугацаанд багтаан дуусгах боломжтой юм.
Дээрх төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамин Мусукутай уулзлаа. Талууд уулзалтын үеэр “Сэлбэ” дэд төв төслийг эрчимжүүлэхээр боллоо. Мөн Улаанбаатар хотын орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах талаар санал солилцож, Дэлхийн банкны зүгээс уг төслийн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.