...
...
Ентертайнмент
Sainjargal
8-р сар 21

Ц.БААТАРХҮҮ: E-Mongolia -Д БАЙГАА ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛНЭ. ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТООНД БИШ ЧАНАРТ АНХААРНА

Ц.БААТАРХҮҮ: E-Mongolia -Д БАЙГАА ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛНЭ. ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТООНД БИШ ЧАНАРТ АНХААРНА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй: https://bit.ly/4fWXNAq

E Mongolia Academy




Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!