+976 99091401

ЭРДЭНЭС ХОТ ХЭМЭЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВЛӨРӨЛ ЗАСАХ

BY Admin 2020-10-28
Эдийн засаг
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОДНЫ БООМТООР НҮҮРС ЭКСПОРТЛОХ МАШИНУУД 10 ГАРУЙ КМ ДАРААЛАЛ ҮҮСГЭЖЭЭ
Хоёр жилийн дараагаас Тавантолгойн ордын нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх зорилгоор тавьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцан өмнө зүгийг зорих зуурт зүүнтэйх авто замаар хүнд даацын ачааны машинууд чөлөө зайгүй зөрөлдөх нь харагдана. Мэдээжийн хэрэг өмнийг зорьж байгаа нь нүүрс ачсан, хойд зүг рүү уурхайг чиглэж буйгийнх нь тэвш хоосон байх. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлснээр нүүрсний экспорт илт сэргэсэн нь эндээс илэрхий харагдав. “Ковид-19” цар тахлын үед жолооч нарыг уг өвчнийг тусахаас сэргийлэх арга хэмжээ авсан түр журмыг хоёр улс мөрдүүлж ажиллаж байгаа билээ. Гашуунсухайтын боомт руу дөхөж очвол хил давахаар дараалсан машинуудын цуваа 10 гаруй км үргэлжилсэн байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн сард 1.7 сая тонн коксжих нүүрс борлуулжээ. Энэ үзүүлэлт нүүрсний экспорт огцом сэргэснийг эрхгүй илтгэх биз.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани захиалан тавиулж буй. Энэ компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” эзэмшигчийнх нь толгой компани нь учраас нүүрсний замд давуу эрх эдлэх нь тодорхой. Товчхондоо, иргэн бүр хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэх төмөр зам тавьж байна гэж ойлгож болно.
Төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлах багийнханд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний олборлолтын явцтай танилцах боломж олгосон юм. Хааш хаашаа 10-аад км тэлсэн уурхайн амны энд, тэнд тоос манарна. Хөрс болон нүүрс тээврийн хүнд даацын машинуудын тэвшинд экскаватор ачааг нь асгаж, их тоос босгож буй нь дамжиггүй. Уурхайн амны орчимд нүүрс ачихаар хүлээн, дараалалд орсон машинууд харагдана. Энд, тэнд эгнүүлэн байрлуулсан машинууд ч үзэгдэнэ. Хэдэн зуун тоннын даацтай машинууд том уурхайн аманд шоргоолж мэт “бужигнах” аж. “Эрдэнэс Тавантолгой” нь дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэж буй нүүрс олборлолтын компани билээ.
Тус компани энэ онд 17 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөжээ. Гэвч дэлхий дахинд коронавирус тархаж, онцгой дэглэм тогтоон хилээ хааснаар төлөвлөгөө нь тасарсан байна. Тэднийх энэ оны эцэс гэхэд нийт 11 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Сурвалжлах багийг уурхайдаа тосон авсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Яаж ч хичээгээд 11 сая тонноос их хэмжээний нүүрс экспортолж чадахгүй гэж бодож байна. Энэ оны эхний хагас жилд нүүрсээ бараг нийлүүлж чадсангүй. Харин түр журам хэрэгжүүлснээр эрчимтэйгээр экспортолж байна” гэв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, нэгдүгээр зэрэглэлийнх байна. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ замаар жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Эл төмөр замыг барих санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанид нүүрсээ нийлүүлэн гаргаж буй. Өөрөөр хэлбэл, “Бодь интернэшнл” нүүрс аваад оронд нь төмөр зам тавьж өгч байна гэсэн үг. Мөнгөн дүнгээр тооцвол “Эрдэнэс Тавантолгой” одоогоор 762 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэсэн тооцоолол танилцууллаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Тавантолгойн ордын өмнө талд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбогдоно. “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэхээр зэхэж буй. Энэ нь жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Уг замаар “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 11 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Мөн л тэднийх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлж буй. Эхний ээлжийн 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргасан байна. Тэгвэл уг төмөр замыг эзэмших “Зүүнбаян төмөр зам” компанийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-д хувьцааных нь 66 хувийг эзэмшүүлснээр дараагийн санхүүжилтийг нь хийхээр болжээ. Удахгүй дараагийн санхүүжилт болох 653 тэрбум төгрөгийг олгож эхлэх гэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн баруун болон зүүн уурхай
Хоёр төмөр замыг 2022-2023 онд ашиглалтад оруулах хугацаатай давхцуулан жилд 202 сая тонн шоо метр уулын цул гарган, 45 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүрдүүлэх шаардлага “Эрдэнэс Тавантолгой” компанийнханд тулгарчээ. Дээрх хэмжээний олборлолтын 60 хувийг өөрсдийн техникээр гүйцэтгэх юм байна. Иймээс ирэх жилээс тэднийх машин техник, тоног төхөөрөмж худалдан авахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах нь.
Төлөвлөгөө ёсоор “Эрдэнэс Тавантолгой” компани нийт олборлох нүүрснийхээ 31 сая тонныг төмөр замаар тээвэрлэнэ. Гэтэл жилд 45 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүрдүүлэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Б.Ганхуяг захирал “Баяжуулсан нүүрс болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ авто замаар тээвэрлэх бодлого баримталж байгаа. Илүүг нь авто замаар тээвэрлэнэ хэмээн ойлгох хэрэгтэй” гэлээ. Ингэхийн тулд Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэл 480 км зайд төр, хувийн хэвшлийн түншлэлээр зэрэгцээ авто зам тавих төсөл хэрэгжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээсэн, үнэтэй бүтээгдэхүүнээ машинаар тээвэрлэх нь.
Нүүрсний аварга орд эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” төмөр зам тавихаас гадна нүүрс баяжуулах үйлдвэр барьж бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээхээр бэлтгэж буй. Тэднийх жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Үйлдвэрийн эхний блок буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хэсгийг нь 2023 онд ашиглалтад оруулах гэнэ. Үүгээр зогсохгүй үйлдвэрүүд болон суурьшлын бүсийг хангах усан хангамжийн төсөл хэрэгжүүлнэ. Говьд бүтээн байгуулалт хийхийн тулд усан хангамжаа заавал шийдэх учиртай. Ингэхгүй бол ямар ч төсөл хэрэгжүүлэх боломжгүй.
“Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын хувьцааны 30 хувийг эзэмшиж, үүндээ тохирох буюу 237 сая ам.долларын санхүүжилтийг ирэх жилээс хийж эхлэхээр болсон. Тус компанийн ашиг орлоготой Тавантолгойн ордыг тойрсон төслүүдийн хувь заяа хэлхээтэй болжээ. Энэ компани муу ажиллавал өмнийн говийн мега төслүүд хэрэгжихгүй нь байна. Тавантолгойн ордыг дагаж төмөр зам, авто замын сүлжээ үүсэх нь тодорхой боллоо. Өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц баригдах нь. Газар нутагт нь долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд оршдог Өмнөговь аймгийн Цогтцэций сумд томоохон хот босгох нь дамжиггүй.
Говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниуд 50 гаруй мянган хүн амтай, уурхайчдын хот босно гэж төсөөлж байгаа аж. Б.Ганхуяг захирал “Бид 50 мянга гаруй хүн амтай Эрдэнэс хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна” гэж ярьсан. Хэдхэн жилийн өмнө шанх омгийн шандаст хүлгүүд уралдаж байсан Тавантолгойн хөндийд өндөр хот сүндэрлэх нь. Уурхайчид шинээр байгуулах хотдоо Эрдэнэс хэмээх нэр хайрлаад амжжээ. Шаргал говийн уудам хөндийд Эрдэнэс хот хэмээх эдийн засгийн төвлөрөл үүсэх ирээдүйн зураглал ийм гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


Эрх чөлөөний индэр
Хошууч генерал Б.ХУРЦ: Ц....

Тагнуулын ерөнхий газрын ...

2021-03-22
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

Ерөнхийлөгч асан Н.Багаба...

2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

Ерөнхий сайд асан С.Баяр ...

2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

Уулзаж ярилцсан өдөр хоно...

2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

Майдар бурхан залран ирэх...

2020-04-17
АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

Зоригтой, золбоотой улстө...

2020-04-17
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

“Алтжин” группын Ерөнхий ...

2020-04-17
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

Сүүлийн үед Тавантолгойн ...

2020-04-17
ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

Ном унших: Хүүхдийг номто...

2020-04-17
Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

2020-04-17
Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

“Хоймор” булангийн зочноо...

2020-04-17
Гашуунсухайт боомтын шинэ...

Гашуунсухайт боомт нь нүү...

2020-04-17
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

Монголбанкны Мөнгөний бод...

2020-04-17

Цаг үе
Admin
2021-09-27

Нийтээр шатахууны хомсдолд орсноос энэ салбарын бодлого болоод үйл ажиллагааны гарцгүй Засгийн газар балмагдаж, салбарын бизнесийн төлөөллүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, нэн ойрмог шатахуунтайгаа залгах нь шиг байна. Төрийн эрх бүхий байгууллагууд са...

Admin
2021-03-24

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн Монгол Улсын түүх өдгөө 30 жилээр хэмжигдэж байна. Энэ хугацааны алдаа оноог улс төрийн учир шалтгаан талаас тайлбарлах нь олон ч эдийн засгийн суурь дүгнэлтийг эцэслэн ярилцсан нь хараа...

Admin
2021-03-17

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбү...

Admin
2021-03-02

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт кор...

Admin
2021-03-02

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресто...

Admin
2021-02-05

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас  мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ зориулан цахим сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулж байна. Уг су...

Admin
2021-01-29

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ. С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Урт...

Admin
2020-12-09

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх...

Admin
2020-12-09

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажи...

Admin
2020-12-09

“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай ...

Admin
2020-12-09

Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэр нь дэргэдээ эрдэм шинжилгээ, суда...

Admin
2020-12-09

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийсл...

Admin
2020-12-09

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын ал...

Admin
2020-12-05

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.  Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс н...

Admin
2020-12-04

Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дү...

Их үзсэн


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ
2020-04-17
Тест фото мэдээ
2020-04-19
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
2020-04-17

Их сэтгэгдэлтэй


Тест фото мэдээ
2020-04-19
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Замын үүд өртөөнөөс шатахуун татаж авахад “Лекс ойл” компани
2021-09-27