Үйл явдал

"Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” олимпиад болно"

      УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран Англи хэл, Математикийн олимпиадыг “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” уриан дор 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү олимпиадыг БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Ахлах боловсролын үндэсний цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд энэ оноос уламжлал болгон зохион байгуулахаар болсон тухай холбогдох албаныхан мэдээллэв. 

      Олимпиадад оролцсон сурагчдыг оноогоор байр эзлүүлж I байр -1, II байр -2, III байр -3 сурагчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, 5 сурагчийг тусгай шагналаар шагнаж урамшуулна.

      Лавлах утас: 9902-0488, 9902-9496