Үйл явдал

ДӨРВӨН ИХЭР ХУРГА"

Дорнод аймгийн Баян-Уул сумын II багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржиж буй малчин Г.Ганзоригийн хотонд энэ сарын 15-нд дөрвөн ихэр хурга гарчээ.

Бог мал 2-3 ихэр төл гаргах нь түгээмэл байдаг ч дөрвөөс дээш ихэрлэх нь ховор юм. Тиймээс малчид мал өсөхийн бэлгэдэл хэмээн баярлаж байна.