Үйл явдал

Булган аймаг 40 гаруй мянган га-д тариалалт хийнэ"

     

      Булган аймаг 87 мянган га эргэлтийн талбайтай. Үүнийхээ 96 хувийг байнгын ашиглалтад байлгадаг. Жилд дунджаар га-гаас 17 гаруй центр ургац хураан авдаг. Энэ ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр өнгөрсөн оноос эхлэн ОХУ-ын Красноярск мужтай хамтын ажиллагаа тогтоож Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрсний дээж өгч энэ хавраас туршилтын тариалалт хийж эхэлж байгаа аж. Энэ онд 40 гаруй мянган гад тариалалт хийнэ. Хаврын тариалалт ирэх сарын 10-даар хийгдэх аж.

      Булган аймаг ОХУ-ын Красноярск мужтай хамтын ажиллагаа тогтоож гагаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Хаврын урь орж тариа бригадууд хаврын тариалалтандаа бэлтгэж байна. Булган аймаг газар тариалан эрхлэлтээр улсын хэмжээнд эхний 5-р байрт ордог бөгөөд хөдөө аж ахуй аймгийн эдийн засгийн үндсэн бааз суурь болдог юм.