Нийтлэл

СОЁО УУЛ"

     Үзэсгэлэнт Уянгын уулнаас тасран тогтсон гурван уул нь хаанаас ч харсан адил харагддаг өвөрмөц сонин тогтоцтой. Их Соёогийн дээд хясаан дээр ургасан ганц мод байх агаад үүнийг нутгийн иргэд "Сайн эрийн морины уяа" хэмээнэ. Мөн дэргэд нь адууны зогсоол, суурь хонь багтах хэвтэртэй.

     Энэ бол Баруунтуруун нутгийн олон арван сонин содон байгалийн тогтоцын нэг билээ.