Нийтлэл

"АЛТАН БОРОО"-ТОЙ БАРУУНТУРУУН"

      Увс аймгийн Баруунтуруун сум нь Улаанбаатар хотоос 1200, Улаангом хотоос 187 км зайтай оршдог, нийт 329.2 мянган га нутагтай газар тариалангийн бүс нутаг юм.

     Тус суманд Алтан бороо, Альбидум-43, Цагаан дэглий зэрэг нутагшсан сортыг аж ахуйн зориулалтаар тариалж хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг.

    Нийт 37.2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. Баруунтурууны сангийн аж ахуй нь улсад зургаан удаа шилдгээр шалгарч байсан ба 1983 онд хамгийн ихдээ 43 мянган тонн үр тариа хураан авч "Алтан цомоор" шагнуулж байжээ.

    Энэ сангийн аж ахуйгаас БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Сундуйжав, Д.Цэрэн, Д.Батсуурь, С.Эрдэнэ нар төрөн гарсан юм.