Сонгуулийн мэдээ

Оддын идэх дуртай зайрмаг"

        Зөвхөн хүүхдүүд зайрмаганд дуртай байдаггүй. Томчууд  ч мөн адил хэзээ ч зайрмагнаасаа татгалздаггүй. Үүнтэй та санал нийлнэ биздээ.  Учир нь зайрмаг  идэх нь Стресс тайлж хүнийг сэргээх хамгийн шилдэг арга болдог. Тиймээс үргэлж ачаалал ихтэй олны нүдэнд ил байдаг одууд зайрмаганд нилээд дуртай байдаг гэнэ. Тэгвэл тэд яг ямар зайрмаганд илүү дуртай юм бол ?

ЖАН НАРА

        Солонгосын алдарт жүжигчин Жан Нара зайрмаганд нилээд дуртай гэнэ шүү. Хөөрхөн эгдүүтэй бүсгүй маань хэлбэр дүрс нь өхөөрдөм чамин хийцтэй зайрмаг идэх дуртай. Тэрээр өөрийн цахим хуудсандаа зайрмагны зурагыг төрөл бүрээр нь авч оруулах хоббитэй гэнэ.

ЖАТИН БИБЕР

        Хүүхэд залуучуудыг хөгжмийн ертөнцөд байлдан дагуулж буй дуучин Жастин Биберийг ямар зайрмаганд дуртайг мэдэх үү . Тэгвэл Дуучин залуу минь жимстэй зайрмагны хорхойтон гэнэ. Жимстэй зайрмаг идэж байгаад нилээдгүй олон удаа парпарацичдийн дуранд өртөж байсан удаатай. Тэр ч бүү хэл Жастинд зориулав гэх зайрмаг Европт худалдаалах болжээ.

ТАЯЛОР СВИЙТ

        Үзэсгэлэнтэй төгс биетэй Таялор Свийт. Тэрээр маш нарийн хоолны дэглэм баридаг. Гэхдээ ганц л амттанд огтхон ч татгалзаж чаддаггүй гэнэ.Тэр нь мэдээж зайрмаг. Шоколадтай, цөцгийтэй, жимстэй гээд бүх төрлийн зайрмагыг тэрээр идэх дуртай. Сонирхуулахад түүний гарын үсэгтэй зайрмаг Европт хамгийн өндөр борлуулалттай зайрмагны жагсаалтанд  багтдаг байна.

БАРАК ОБОМА

        Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч асан Барак Обомагийн хамгийн дуртай амттан нь зайрмаг . Тэр дундаа цөцгийтэй зайрмагны хорхойтон. Тэрээр төрийн ажлаа хүлээлгэж өгсөний дараагаар гэр бүлийнхэнтэйгээ хамт далайгаар аялаж зайрмаг идэж алжаал ядаргаагаа тайлж байгаа сурагтай.

САНЧИР

        Сагсчин Санчир. Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ үлдээж олон улсад гарч чадсан чадварлаг тамирчин залуу маань тэмцээний ядаргаагаа тайлахдаа хүүхэдтэйгээ хамт зайрмаг иддэг гэнэ шүү. Түүний хамгийн дуртай зайрмаг нь  та бидний сайн мэдэх Бамбар аарцтай зайрмаг. Хүүхэд наснаасаа эхлэн өдийг хүртэл үнэнчээр БАМБАР зайрмагыг идсээр иржээ.  Учир нь Бамбар зайрмагыг идэх бүрт түүний бага насны нандин дурсамжууд санаанд нь ордог байна.