Ярилцлага

Галбын говийн улаан тэмээ"

Галбын говийн улаан  тэмээг Өмнөговь аймгийн Ханбогд суманд үржүүлдэг.

Бүх тэмээний 70-аас дээш хувь нь улаан, улаан хүрэн зүстэй. Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарч 2.8-10.4 кг ноос өгдөг бөгөөд энэ нь улсын дунджаас сүргийн дунджаар 0.2-0.3 кг ноос илүү өгдөг.

Эр эм ноосны харьцаа монгол үүлдрийн дундажтай ойролцоо, дунджаар эр ноос 25%, эм ноос 75% эзлэнэ. Эр ноосны дотор зогдор 35%, өгдөг 50%, шил бөх 15% эзэлнэ.


Нас гүйцсэн тэмээний их биеийн ноосны урт 10-12 см, ноолуурын урт 5-8 см урт байна. 7-8 кг ноостой ингэ, 10-12 кг ноостой буур олон байдаг.


Галбын говийн тэмээ харьцангуй бие томтой, жин өндөртэй. Буурны амьдын жин 630 / 600-700/ кг, ингэ 560 /500-600/ кг байдаг. Саалийн хугацаа дунджаар 15-16 сар үргэлжилж 300 л сүү саах боломжтой.
Галбын говийн омгийн тэмээг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн говь, цөл, цөлөрхөг хээр, хээрийн бүсэд сайжруулагчаар ашиглах чиглэл баримтална.

 

 
БУУР
ИНГЭ
Єндєр
173.5
166.4
Урт
149.6
147.7
Цээжний бvслvvр
238.5
228.5
Шилбэний бvслvvр
23.6
19.8
Ноосны гарц /кг
7.5
5.5
Амьдын жин /кг
659.0
568.5