Онцлох мэдээ

ДАРЦАГ ХИЙСГЭХ АРГА"

Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин Г.Нарангэрэл цас орж, шуурга тавихад хот хороонд нь цас унаж хот бууцыг хөлдөөхөөс сэргийлэн хашаа хороогоо тойруулан 25 см-ээс 50 см хүртэл хэмжээтэй даавуун дарцгийг олноор нь хатган хийсгэдэг бөгөөд энэ нь цас орж шуурах үед малын хотонд цас унахаас сэргийлж, хот хороог хуурай байлгахад тусалдаг байна.

Дарцагны хэмжээ том байх тусмаа цасыг сайн хагалан зайлуулалт нь хотноос хол тусдаг байна. Ийнхүү энгийн аргаар цасан шуурганы үед хотондоо цасгүй байдаг нь малыг хэвтэр бууцнаасаа даарах, хороо бууцаа цасанд даруулахаас сэргийлж чаддаг ажээ.

Дарцгийг хашаа хороог тойруулж хатгахаас гадна саравчны урд ирмэг дагуулан олон дарцаг хадахад салхинд хийссэн дарцаг цасны чиглэлийг өөрчлөн хотонд цас оруулдаггүй байна. Ингэж малчин Г.Нарангэрэл их цастай 2008-2009 оны өвөл хотоо цасанд даруулалгүй 400 орчим малаа бүрэн онд оруулсан ашиглаж болохуйц энгийн бөгөөд үр ашигтай туршлага байна.

Эх сурваж: "Зуд давсан зузаан туршлага" тайлан, Мерси Кор ОУБ