Ярилцлага

Дархад үүлдрийн хонь"

ХХАА-н сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд шинэ үүлдрийн хонь үржүүлж байгаа билээ.

Тэгвэл уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн тус хонийг "Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.

Энэхүү "Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нар удирдан зохион байгуулсан байна.

Эдгээр хүмүүсийг уг үүлдрийн зохион бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гэрчилгээг нь гардуулан өглөө.

2015-06-4