+976 99091401

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ: ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ТЭРБУМ ДОЛЛАРААР ЗАРАХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ ХУДЛАА ЗАСАХ

BY Admin 2020-04-17
Mobiletv.mn

Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улс төрчид ярих боллоо. Энэ үнэн үү?                   

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн  дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.  Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох,  ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах  гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд .Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.

-Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс-тавантолгойд  хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс аваад, угааж экспортлохоор гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр!  Страто компани 150 мянган тонноор 2 удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас  гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд заачихсан зүйл. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай л байгаа.

-Бодь Интернэшнл” ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс-тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол 8 доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс-тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болоод зургаа долоон жил энэ ажил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгоод хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө, гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг.  Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байгаа. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид хүртэл маш чухал ач холбогдолтой.  Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


Эрх чөлөөний индэр
Хошууч генерал Б.ХУРЦ: Ц....

Тагнуулын ерөнхий газрын ...

2021-03-22
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

Ерөнхийлөгч асан Н.Багаба...

2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

Ерөнхий сайд асан С.Баяр ...

2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

Уулзаж ярилцсан өдөр хоно...

2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

Майдар бурхан залран ирэх...

2020-04-17
АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

Зоригтой, золбоотой улстө...

2020-04-17
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

“Алтжин” группын Ерөнхий ...

2020-04-17
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

Сүүлийн үед Тавантолгойн ...

2020-04-17
ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

Ном унших: Хүүхдийг номто...

2020-04-17
Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

2020-04-17
Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

“Хоймор” булангийн зочноо...

2020-04-17
Гашуунсухайт боомтын шинэ...

Гашуунсухайт боомт нь нүү...

2020-04-17
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

Монголбанкны Мөнгөний бод...

2020-04-17

Цаг үе
Admin
2021-03-24

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн Монгол Улсын түүх өдгөө 30 жилээр хэмжигдэж байна. Энэ хугацааны алдаа оноог улс төрийн учир шалтгаан талаас тайлбарлах нь олон ч эдийн засгийн суурь дүгнэлтийг эцэслэн ярилцсан нь хараа...

Admin
2021-03-17

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбү...

Admin
2021-03-02

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт кор...

Admin
2021-03-02

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресто...

Admin
2021-02-05

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас  мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ зориулан цахим сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулж байна. Уг су...

Admin
2021-01-29

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ. С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Урт...

Admin
2020-12-09

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх...

Admin
2020-12-09

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажи...

Admin
2020-12-09

“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай ...

Admin
2020-12-09

Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэр нь дэргэдээ эрдэм шинжилгээ, суда...

Admin
2020-12-09

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийсл...

Admin
2020-12-09

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын ал...

Admin
2020-12-05

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.  Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс н...

Admin
2020-12-04

Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дү...

Admin
2020-12-04

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын т...

Их үзсэн


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
Тест фото мэдээ
2020-04-19
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ
2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
2020-04-17

Их сэтгэгдэлтэй


Тест фото мэдээ
2020-04-19
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
2021-07-26