+976 99091401

Б.БЯМБАДОРЖ: ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ИРГЭДИЙН УРСГАЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН АЧААЛЛЫГ ЭРС НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА ЗАСАХ

BY Admin 2021-03-12
Чагнуур

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд  байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон  дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны өдөр найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэний шалтгаан нөхцөлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьд www.eruul.gerege.mn сайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа.

-Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх?

-Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутаг руу зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа.

Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юү гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд “хөөсрөл” үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна.

-Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх?

-Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурах нь соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед  халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн лаборатори ажиллаж байна вэ?

-PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин найман цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа.

-Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа.

-Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг, хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


Эрх чөлөөний индэр
Хошууч генерал Б.ХУРЦ: Ц....

Тагнуулын ерөнхий газрын ...

2021-03-22
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

Ерөнхийлөгч асан Н.Багаба...

2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

Ерөнхий сайд асан С.Баяр ...

2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

Уулзаж ярилцсан өдөр хоно...

2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

Майдар бурхан залран ирэх...

2020-04-17
АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

Зоригтой, золбоотой улстө...

2020-04-17
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

“Алтжин” группын Ерөнхий ...

2020-04-17
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

Сүүлийн үед Тавантолгойн ...

2020-04-17
ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

Ном унших: Хүүхдийг номто...

2020-04-17
Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

2020-04-17
Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

“Хоймор” булангийн зочноо...

2020-04-17
Гашуунсухайт боомтын шинэ...

Гашуунсухайт боомт нь нүү...

2020-04-17
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

Монголбанкны Мөнгөний бод...

2020-04-17

Цаг үе
Admin
2021-03-24

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн Монгол Улсын түүх өдгөө 30 жилээр хэмжигдэж байна. Энэ хугацааны алдаа оноог улс төрийн учир шалтгаан талаас тайлбарлах нь олон ч эдийн засгийн суурь дүгнэлтийг эцэслэн ярилцсан нь хараа...

Admin
2021-03-17

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбү...

Admin
2021-03-02

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт кор...

Admin
2021-03-02

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресто...

Admin
2021-02-05

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас  мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ зориулан цахим сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулж байна. Уг су...

Admin
2021-01-29

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ. С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Урт...

Admin
2020-12-09

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх...

Admin
2020-12-09

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажи...

Admin
2020-12-09

“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай ...

Admin
2020-12-09

Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэр нь дэргэдээ эрдэм шинжилгээ, суда...

Admin
2020-12-09

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийсл...

Admin
2020-12-09

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын ал...

Admin
2020-12-05

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.  Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс н...

Admin
2020-12-04

Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дү...

Admin
2020-12-04

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын т...

Их үзсэн


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Тест фото мэдээ
2020-04-19
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ
2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
2020-04-17

Их сэтгэгдэлтэй


Тест фото мэдээ
2020-04-19
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан
2021-04-12