МАН-ынханд бяраа харуулж Ардчилсан намын ҮБХ-г цахимаар хуралдуулахаар хоёронтоо оролдсон экс дарга С.Эрдэнэ бүтэлгүйтжээ. ҮБХ-ны 410 гишүүнээс ердөө 40 ҮБХ, бусад нь ҮБХ-ны гишүүн биш, хэн нь үл мэдэгдэх хуурамч аккаунтаас бүрдсэн 200 хүрэхгүй хүний ирцтэй Баянголын намын цахим цугларалт болж, экс дарга С.Эрдэнийн МАН-д зангаргаа харуулах хөг өнгөрчээ.
Ийнхүү намаасаа салан тусгаарлахаар зэхсэн Шонхрын толгойлогч С.Эрдэнийг тоож, Ардчилсан намаас гадуур зарласан ҮБХ-ны хуралд МАН-ын гар хөл болсон тус намын харьяалал бүхий 40 гишүүн орсон байна. ҮБХ-ны 40 гишүүн ийнхүү цахим хурлын дүйвээнээр намынхнаасаа ялгаран ил гарч ирсэн нь экс дарга С.Эрдэнэтэйгээ 2020 оны сонгуульд намаа ялагдуулж, МАН-д бүрэн үйлчилсэн муу талын баатруудаар тодров. Тэд ийнхүү ил гарч ирснээр Ардчилсан намыг улс төрд төдийгүй нийгэмд муухай харагдуулж байсан энэ намд үүрлэсэн МАНАН бүлэглэлд хэн хэн багтаж байсан нь тодорхой болж байна.
Нөгөө талаар намаа шинэчлэхээр дүрмийн дагуу тоглож буй залуучуудад намдаа их цэвэрлэгээ хийн, эрс шинэчлэл хийхэд амар болж байгаа хэрэг юм. Ардчилсан намыг сэрж, улс орны хөгжилд гар бие оролцоосой гэж хүсч байгаа олон мянган дэмжигчид, намынхаа үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн мянга мянган гишүүдийнхээ төлөө Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд энэ ялгарал дээрээс эхлэн шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй болж байна.
Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт кор...
Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресто...
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ зориулан цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Уг су...
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ. С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Урт...
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх...
Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажи...
“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай ...
Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэр нь дэргэдээ эрдэм шинжилгээ, суда...
Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийсл...
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын ал...
Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа. Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс н...
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дү...
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын т...
Нийслэлийн ИТХ-ын хороодын өргөтгөсөн хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар өнөөдөр хуралдууллаа. Хурлаар, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай, н...
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар: Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд ...