+976 99091401

МЭНДЧИЛГЭЭ ЗАСАХ

BY Admin 2020-10-29
Цаг үе
“Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн халуун мэндийг нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд дэвшүүлье. Тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ.

Эдгээр он цаг бол нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 192.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өнөөдөр Монгол Улсынхаа хөгжлийн толь болж өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна. Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна. Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай. Нийслэл Улаанбаатар хот маань үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болж, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах гэх мэт олон ажлыг бид шат дараатайгаар хийхээр төлөвлөж байна. Агаар, орчны бохирдлыг дахин бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх болно.

Урсах цагийн хурдаар урагшлан хөгжиж буй Улаанбаатар хотын түүхт ойн энэ өдөр нийслэлчүүдийн төдийгүй нийт Монголчуудын баяр бахархлын өдөр билээ. Нийслэлд минь хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Хөгжлийг бүтээлцэж, хотын соёл, хотын түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн иргэн бүрд талархал илэрхийлье.Нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан, зориулж яваа нутгийн захиргааны ажилтан албан хаагчид та бүхэндээ нийслэл хотынхоо түүхэн ойн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
 

Хүндэтгэсэн: 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


Эрх чөлөөний индэр
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

Ерөнхийлөгч асан Н.Багаба...

2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

Ерөнхий сайд асан С.Баяр ...

2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

Уулзаж ярилцсан өдөр хоно...

2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

Майдар бурхан залран ирэх...

2020-04-17
АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

Зоригтой, золбоотой улстө...

2020-04-17
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

“Алтжин” группын Ерөнхий ...

2020-04-17
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

Сүүлийн үед Тавантолгойн ...

2020-04-17
ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

Ном унших: Хүүхдийг номто...

2020-04-17
Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

2020-04-17
Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

“Хоймор” булангийн зочноо...

2020-04-17
Гашуунсухайт боомтын шинэ...

Гашуунсухайт боомт нь нүү...

2020-04-17
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

Монголбанкны Мөнгөний бод...

2020-04-17

Цаг үе
Admin
2020-12-04

Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дү...

Admin
2020-12-04

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын т...

Admin
2020-12-01

Нийслэлийн ИТХ-ын хороодын өргөтгөсөн хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар өнөөдөр хуралдууллаа.  Хурлаар, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай, н...

Admin
2020-11-28

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар:  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд ...

Admin
2020-11-28

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явдаж байна. Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, б...

Admin
2020-11-28

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явдаж байна. Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, б...

Admin
2020-11-27

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж  нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны төсөв батлах, нийсл...

Admin
2020-11-27

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг Хурлаар хэлэлцүүлэн, батлуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөн барилаа. Нийслэлийн ИТХ ээлжит бус II хуралдаанаараа 20...

Admin
2020-11-23

Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт ху...

Admin
2020-11-23

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэгслээр 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, экспортод 153 мянган тонныг гаргасан байна. Оны эхнээс 9,5 сая тонныг олборлож, 8,5 сая т...

Admin
2020-11-21

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа. Улс орны нөхцөл байдал хүндэрч коронавируст цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүдийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс Н...

Admin
2020-11-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций су...

Admin
2020-11-18

Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн өрхийн эрүүл мэндийн 38 төвд нийт 3,300 иргэн хамрагджээ. Энэ шинжилгээнд...

Admin
2020-11-13

Монгол Улсын 2020 оны төсөвт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах, мөн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 2-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэд...

Admin
2020-11-13

Монгол Улс  “ковид-19” цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020.11.12 өдрөөс 2020.11.22 өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын захирамжаар: Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалты...

Их үзсэн


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Тест фото мэдээ
2020-04-19
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ
2020-04-17

Их сэтгэгдэлтэй


Тест фото мэдээ
2020-04-19
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
ТАВИН ХУВЬ ХЯМДАРСАН УТААГҮЙ ТҮЛШ ИРГЭДИЙН ГАРТ ОЧИЖ ЭХЭЛЛЭЭ
2020-12-04