+976 99091401

АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ ЗАСАХ

BY Admin 2020-04-17
Mobiletv.mn

Майдар бурхан залран ирэхэд зовлонгийн үүд хаалга хаагдаж, амар амгалангийн үүд нээгдэх тухай шашны номыг уншиж судалсангүй ч, анхаарч сонсох үе бас бий. Тэр дундаа, Төв аймгийн Сэргэлэн суманд эв нэгдэл, хайр энэрлийн Майдар бурханы хөшөөт цогцолборыг босгох ажил өнгөрсөн 2012 онд эхэлж,  2016 онд ашиглалтанд орох тухай мэдээ олны хувьд гойд анхаарлын төвд байсан нь тодорхой. Цагийн зэвүүнийг Майдар бурханы ивээл ерөөлөөр дарж, намнах тухай үлгэр туйлс, ном номлол уншиж, түүндээ итгэж, найдаж ирсэн настан буурлуудын хувьд бүр ч илэрхий. Яг л энэ сэтгэл, итгэлээрээ тэд Майдар бурханы хөшөөт цогцолборын бүтээн байгуулалтад эрвийх дэрвийхээрээ хандив өргөсөн байх бөгөөд 18 мянган аж ахуйн нэгж, иргэдээс нийтдээ 10 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан гэдэг мэдээлэл бий. Мөн тэдний нэрийг Майдар бурханы хөшөөт цогцолборын эргэн тойронд сийлбэрлэн байршуулж, насны ерөөлийг өргөх ам, амлалтыг ч “Их майдар” сангаас тарааж байсан. Харин уг сангийн буюу Майдар бурханы хөшөөт цогцолборыг барих ажлыг санаачлан сэдсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Дээр нь, Сүхбаатарын талбайд 2013 оны өвөл уг хөшөөт цогцолбороос хэсэгчлэн байрлуулах замаар иргэдээс хандив цуглуулах үед санаачлагчийн тоонд “Женко” групп ч тэргүүнд нь бичигдэж байсан. Өөрөөр хэлбэл, санаачлагч иргэн, санаачлагч компанийн аль аль нь нэг халаастай байхын зэрэгцээ нөгөө л Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэдэг газарт байгуулсан Чингис хааны хөшөөт цогцолборын санхүүжилтийн тодорхой хувийг хандивын аргаар босгосон туршлагаа энэ удаад дахин ашиглах боломжтой гэж үзсэн нь энэ биз.

 

Гэхдээ энэ бол энд хөндөх ёстой гол сэдэв биш. Учир нь, өнөөдөр олон нийт Сэргэлэн суманд “Женко” групп аялал жуулчлал, буддын шашны ач холбогдол бүхий Майдар цогцолбор байгуулах гээд байна уу. Эсвэл “Майдар эко хот” нэртэй бүхэл бүтэн хот сууринг “Женко” групп байгуулахаар зориглов уу гэдгийг ойлгохгүй болчихлоо. Ядахад иргэдээс цуглуулсан 10 орчим тэрбум төгрөгийнх нь өртөгтэй дүйцэхүйц Майдар бурханы хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт гэхээр нүдэнд харагдаж, сэтгэлд итгэл төрөх бүтэц, бүтээц тухайн газар нь алга. Ийм байхад хот, хөшөөт цогцолбор хоёрыг хольж, сольж ойлгох нь ч аргагүй биз.

 

Тэр дундаа, саяхан Засгийн газраас Их майдар төслийг хэрэгжүүлэхэд шаардагдахуйц 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухайгаа зарласан. Үүнд бас л тайлбар дутуу. Олон иргэд “Засгийн газар Их майдар төслийг хэрэгжүүлэх нь тодорхой боллоо” гэж ойлгосон байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Майдар төсөл бол хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх төсөл учир төсөлд шаардагдах хөрөнгө мөнгийг тэд өөрсдөө л гаргах учиртай. Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн, өгөх тухай асуудал хуралдаан дээр огт яригдаагүй, Яригдах ч учиргүй” гэдэг тайлбар хийсэн. Тэгэхээр зөвхөн хөшөөт цогцолборт шаардагдах газрын асуудлыг нь Засгийн газраас шийдвэрлэж, дараа дараагийн ээлжинд кадастер давхцахгүй байх улсын хамгаалалтыг тогтоож өгсөн гэж ойлгоход гэмгүй мэт.

 

 

 

Харин Майдар эко хотын тухайд уг хөшөөт цогцолборыг тойрох уу, дагах уу аль нь ч байсан ямар ч нөхцөлд бараадаж байгуулагдах бие даасан хот болж таараад байгаа юм. Энд мөн уг эко хотын төслийг хариуцаж буй “Их майдар” ХХК-ийн төслийн удирдагч, ерөнхий менежер Л.Баяртуулын ярилцлагаас өлгөж нэгэн сонирхолтой хэсгийг тодотгон хүргэхэд “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт ерөнхий болон инженерийн төлөвлөгөөгөө хийж дуусгалаа. Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа Германы инженерүүдийг урьж авчраач, Их майдар бурханы хөшөөг аялал жулчлалын хот болгохоор төлөвлөж байна. гэдэг санал тавьсны дагуу бид нар авчирсан” гэдэг үг байгаа.Тэгэхээр “Их майдар” ХХК нь бизнесийн зорилготойн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байх хугацаандаа уг санаачилгаа баталгаажуулсан байх нь. Дараа нь, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын алба хашиж буй Г.Байгалмаа гэхэд 2015 онд “Энэ төслийн санаачилга анх 2008 онд гарсан. Бурхан шашны бэлгэдэл болсон Майдан бурхныг бүтээж бий болгох, түүнийгээ дагууд хот байгуулая гэсэн. Өнөөдрийн хувьд энэхүү Их майдар сангаас Майдар бурхны бүтээн байгуулах ажлыг ид өрнүүлээд явж байна. Бид төлөвлөлтийг албажуулж, баталгаажуулснаараа энэ оноос  эхлэн Майдар эко хотынхоо үндсэн суурийг тавьж, дөрвөн үе шаттай хэрэгжих бүтээн  байгуулалтын эхний үе шат руу орно” хэмээж байсан юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Сэргэлэн суманд ажиллахдаа “Бид ганцхан Улаанбаатар хотоо хөгжүүлэх тухай ярих биш, улс орон, ялангуяа алслагдсан 100 гаруй сумдаа хөгжүүлж, аж ахуйг нь сайжруулж байж Монгол Улс хөгжинө. Мэдээж энэ баярын өдөр хэдий ч Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумдаа анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгомоор байна” гэж байсныг яагаад энэ сэдэвтэй холбож болохгүй гэж. Тэр дундаа, Их Майдар хөшөөт цогцолбор ашиглалтад орсноор 30 гаруй мянган ажлын байр бий болж, бүтээн байгуулалтад нь багадаа 12 мянган хүн ажиллах тооцоо бий.

 

Энэ мэтээр ямартай ч цаашид эко хот, хөшөөт цогцолбор хоёрыг хоёр талаас нь нэхэх бус харин нэг ашиг сонирхлоос хайх нь зүйтэй болов уу. Тэр дундаа хөшөөт цогцолборын санхүүжилтийг иргэдийн хандиваас бүрдүүлэхийн зэрэгцээ ашгийн бус үйл ажиллагаа явуулна гэдэг танилцуулга ч бас бий гэдгийг энд тодотгон оруулая. Харин эко хот бол цэвэр бизнесийн төсөл. Иймд яагаад нөгөө тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг асуултыг энд яагаад тавьж болохгүй гэж.

 

Гэхдээ яг үнэндээ өнөөдрийн хувьд дээрх сэдэв, хоёр талаас нь эхлүүлсэн нэг эрх ашиг буюу “Их майдар” сан, “Их МАЙДАР” ХХК гэсэн хоёр өөр статустай байгууллагын тухай бас харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалын мэдээнд анхаарал хандуулахыг хүссэн хэрэг. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалт буюу АСЕМ-д оролцох үеэрээ Германы канцлер Ангела Меркельтэй уулзжээ. Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Ази, Европын удирдагчидтай нэгэн дор уулзаж, улс хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ашигтай санал солилцож яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд дээрх уулзалт ч онцгой содон туссан байж таараа. Тэр дундаа, дэлхийн хүчирхэг удирдагчдын тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэж буй Ангела Меркель хэмээх энэ хатагтайтай цөөнгүй асуудлаар санал солилцсон нь бас ч гэж олзуурхууштай хэрэг.

 

Харин энэ дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тодорхой танилцуулга хийж, хамтран ажиллах, дэмжлэг хүссэн гол сэдэв нь ЭКО ХОТын тухай байв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас тараасан албан ёсны мэдээлэлд “Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж уул уурхай шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар танилцуулсан юм…. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг анхаарч, ажиллахаа мэдэгдэв” хэмээн дурджээ.

 

Эндээс тодруулж асуухад “Уг төсөл….” Гэдэг нь ямар төсөл вэ. Арай Майдар эко төсөл биш биз, Ерөнхийлөгч өө. Яг өнөөдрийн хувьд Улаанбаатар хотыг дагасан эко хотын төсөл Майдараас өөр байхгүй. Дээр нь, өнгөрсөн сарын Засгийн газрын шийдвэр олны анхаарлын төвд уг төслийг дахин авчирсан. Цаашид ч олны анхаарлаас нуугдахгүй, үлдэхгүй нь тодорхой. Тэр дундаа,  хэн ч Майдар эко хотын төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга танаас салгаж ойлгохоо байжихчсан байдаг. Ер нь тэгээд уг төслийг аж ахуйн нэгжийн хувиар удирдаж чиглүүлж буй төслийн удирдагч нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг санаачилсан гэдгийг зарлачихсан байхад яагаад ингэж асууж болохгүй гэж. Дээр нь, сошиалаар “Майдар төслийг Германы Канцлер дэмжиж байна ш дээ” гэсэн сэтгэгдэл олноор явсныг ч бодолцох хэрэгтэй. Энэ бүхэн эцэст Ангела Меркельтай ЭКО ХОТ яриад Ерөнхийлөгч Та МАЙДАР юм уу гэж асуухад хүргэлээ. Хошин шогоос будаа идэхэд ЭРГЭЛЗЭХЭД ХҮРГЭЛЭЭ гэдэг байх. Гол нь одоо л энэ асуултад хариулж, Майдар нэртэй болгонтой холбоотой эргэлзээтэй олон сэдвүүдийг хагалж, тайлбар өгөхгүй бол “Ерөнхийлөгчийн албан тушаалаар далимдуулж, хувийн бизнесээ хийгээд байна. Олон улсад улайхгүй лоббиддог боллоо” гэсэн дүгнэлт хэвлэлийн хуудаснаас тасрахаа байх ч юм билүү хэн мэдлээ… Уг төсөл нь ямар төсөл вэ, Ерөнхийлөгч өө.

1 сэтгэгдэл

  • Admin

    Эндээс тодруулж асуухад “Уг төсөл….” Гэдэг нь ямар төсөл вэ. Арай Майдар эко төсөл биш биз, Ерөнхийлөгч өө. Яг өнөөдрийн хувьд Улаанбаатар хотыг дагасан эко хотын төсөл Майдараас өөр байхгүй. Дээр нь, өнгөрсөн сарын Засгийн газрын шийдвэр олны анхаарлын төвд уг төслийг дахин авчирсан. Цаашид ч олны анхаарлаас нуугдахгүй, үлдэхгүй нь тодорхой. Тэр дундаа, хэн ч Майдар эко хотын төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга танаас салгаж ойлгохоо байжихчсан байдаг. Ер нь тэгээд уг төслийг аж ахуйн нэгжийн хувиар удирдаж чиглүүлж буй төслийн удирдагч нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг санаачилсан гэдгийг зарлачихсан байхад яагаад ингэж асууж болохгүй гэж. Дээр нь, сошиалаар “Майдар төслийг Германы Канцлер дэмжиж байна ш дээ” гэсэн сэтгэгдэл олноор явсныг ч бодолцох хэрэгтэй. Энэ бүхэн эцэст Ангела Меркельтай ЭКО ХОТ яриад Ерөнхийлөгч Та МАЙДАР юм уу гэж асуухад хүргэлээ. Хошин шогоос будаа идэхэд ЭРГЭЛЗЭХЭД ХҮРГЭЛЭЭ гэдэг байх. Гол нь одоо л энэ асуултад хариулж, Майдар нэртэй болгонтой холбоотой эргэлзээтэй олон сэдвүүдийг хагалж, тайлбар өгөхгүй бол “Ерөнхийлөгчийн албан тушаалаар далимдуулж, хувийн бизнесээ хийгээд байна. Олон улсад улайхгүй лоббиддог боллоо” гэсэн дүгнэлт хэвлэлийн хуудаснаас тасрахаа байх ч юм билүү хэн мэдлээ… Уг төсөл нь ямар төсөл вэ, Ерөнхийлөгч өө.

  • Сэтгэгдэл үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


    Эрх чөлөөний индэр
    ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

    Ерөнхийлөгч асан Н.Багаба...

    2020-04-17
    С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

    Ерөнхий сайд асан С.Баяр ...

    2020-04-17
    ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

    Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

    2020-04-17
    ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

    Уулзаж ярилцсан өдөр хоно...

    2020-04-17
    АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

    Майдар бурхан залран ирэх...

    2020-04-17
    АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

    Зоригтой, золбоотой улстө...

    2020-04-17
    Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

    “Алтжин” группын Ерөнхий ...

    2020-04-17
    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

    Сүүлийн үед Тавантолгойн ...

    2020-04-17
    ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

    Ном унших: Хүүхдийг номто...

    2020-04-17
    Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

    МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

    2020-04-17
    Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

    “Хоймор” булангийн зочноо...

    2020-04-17
    Гашуунсухайт боомтын шинэ...

    Гашуунсухайт боомт нь нүү...

    2020-04-17
    Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

    Монголбанкны Мөнгөний бод...

    2020-04-17

    Цаг үе
    Admin
    2020-12-04

    Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон. Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дү...

    Admin
    2020-12-04

    Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын т...

    Admin
    2020-12-01

    Нийслэлийн ИТХ-ын хороодын өргөтгөсөн хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар өнөөдөр хуралдууллаа.  Хурлаар, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай, н...

    Admin
    2020-11-28

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар:  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд ...

    Admin
    2020-11-28

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явдаж байна. Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, б...

    Admin
    2020-11-28

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явдаж байна. Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, б...

    Admin
    2020-11-27

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж  нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны төсөв батлах, нийсл...

    Admin
    2020-11-27

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг Хурлаар хэлэлцүүлэн, батлуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөн барилаа. Нийслэлийн ИТХ ээлжит бус II хуралдаанаараа 20...

    Admin
    2020-11-23

    Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт ху...

    Admin
    2020-11-23

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэгслээр 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, экспортод 153 мянган тонныг гаргасан байна. Оны эхнээс 9,5 сая тонныг олборлож, 8,5 сая т...

    Admin
    2020-11-21

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа. Улс орны нөхцөл байдал хүндэрч коронавируст цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүдийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс Н...

    Admin
    2020-11-20

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций су...

    Admin
    2020-11-18

    Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн өрхийн эрүүл мэндийн 38 төвд нийт 3,300 иргэн хамрагджээ. Энэ шинжилгээнд...

    Admin
    2020-11-13

    Монгол Улсын 2020 оны төсөвт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах, мөн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 2-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэд...

    Admin
    2020-11-13

    Монгол Улс  “ковид-19” цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020.11.12 өдрөөс 2020.11.22 өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын захирамжаар: Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалты...

    Их үзсэн


    ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
    2020-04-17
    Тест фото мэдээ
    2020-04-19
    С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
    2020-04-17
    ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
    2020-04-17
    ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ
    2020-04-17

    Их сэтгэгдэлтэй


    Тест фото мэдээ
    2020-04-19
    АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
    2020-04-17
    С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
    2020-04-17
    ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
    2020-04-17
    ТАВИН ХУВЬ ХЯМДАРСАН УТААГҮЙ ТҮЛШ ИРГЭДИЙН ГАРТ ОЧИЖ ЭХЭЛЛЭЭ
    2020-12-04