+976 99091401

Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИТАЛ” БАНКНААС БУСАД ХОХИРОГЧДЫН АДИЛ НЭГ Ч ТӨГРӨГ АВЧ ЧАДААГҮЙ ЯВНА ЗАСАХ

BY Admin 2020-04-17
Mobiletv.mn

“Алтжин” группын Ерөнхий захирал Г.Алтантай ярилцлаа.

– Монголбанкнаас “ Капитал” банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдээд буй. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө болон бусад төсөл хөтөлбөрүүдийн мөнгийг хэрхэх тухай шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “ Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л цохиж явна. Монголд  их мөнгөний сураг гарах үед яагаад заавал таны нэр дурдагдаад байдаг юм бол оо?

-Сонирхолтой асуулт байна. (Инээв). Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үг байдаг байх аа. Хүн зөв амьдраад, зөв, чадварлаг хөдөлмөрлөөд, мөнгөний нөөцөө оновчтой удирдаж ажиллавал хэн ч мөнгөтэй болж болно. Миний хувьд бизнес хийж эхлээд 28 жилийн хугацаанд улсаас хөнгөлөлттэй нэг ч төгрөгийн зээл, мөнгө авч үзээгүй. Жишээлбэл, Хөгжлийн банк болон  ЖДҮ-ээс. Мөн аливаа тендер, концессын гэрээгээр ч ажил авалгүй өөрийн хуримтлалаараа л бизнесээ хөгжүүлж ирсэн. Ёстой л Туулын мөсийг долоох шахам байж хуримтлуулж хөрөнгөтэй болсон минь үнээн. Мөнгөө гудсан доор хадгалалтай нь биш дээ. Мэдээж аль нэг банканд хадгалуулж таарна. Гэтэл манай банкууд бүгд хувийн, ихэвчлэн нэг эзэнтэй. Тэр эзэн нь бусдын, иргэдийн, Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын мөнгийг өөрийн хувийн компаниуддаа ашиглаж банкны эздүүдийн өөрийн компаниудын хөрөнгө уул овоо шиг болоод байдаг. Харин банк нь иргэдийн харилцах, хадгаламжийн мөнгийг нь дампуурсан гэж зарлаад тэгээд  бид хохироод л үлддэг юм байна.

 

Нээрээ ч их мөнгөний сураг гарахаар миний нэр дурдагдаад байдаг нь үнэн юм байна шүү. Сая “Капитал” банк дээр гэхэд 100-гаад тэрбум төгрөгөө нэг л өдөр дээрэмдүүлчихэв үү, хийсгэчхэв үү. Тэгэхдээ энэ бол миний маш том алдаа. Аль 2016 онд хадгаламжаа “Капитал” банкнаас татах гэж байхад Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан “Алтан чи битгий энэ мөнгөө татаж аваарай. Капиталд байгаа мөнгийг чинь дампууруулахгүй” гэж амлаж байсан. Өнөөдрийн байдлаар яг бусад харилцах, хадгаламж эзэмшигч нартай адил “Капитал” банкнаас нэг ч төгрөг одоо хүртэл авч чадаагүй байна.

-Та мөнгөө авч чадаагүй гэдэг нь хэр үнэнд ойрхон сонсогдох бол, мэдэхгүй юм. Хүмүүс хэлэхдээ таныг “ Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад, данс нээлгээд хүүхдүүдийнхээ мөнгийг гаргаж авах аргаа олсон гэж ярьж байна. Ингэхдээ та нэг түрээслэгчдээ 20 саяын данс нээж өгөөд 19 саяыг нь өөрөө аваад нэг саяыг нь тухайн хүндээ өгсөн гэлцэж байна. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-“Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Хэрвээ энэ санаа биелэлээ олсон бол манай хэдэн түрээслэгч нар ядахдаа нэг сая төгрөгтэй болох байсан. Нэг сая төгрөг бол бас мөнгө шүү дээ 2, 3 сарын түрээсийн мөнгө болохоор. Энэ боломж үүгээр хаагдсан юм даа. Уг нь наад асуултаа та надаас асууж байхаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дээр очоод түрээслэгчидтэй уулзаад асуувал илүү байсан байх. Нэг сая төгрөг авсан хүн байна уу үгүй юү гээд.

-Таны найз Хууль зүйн сайд болохоор та ийм итгэлтэй хэлээд байна уу. Уучлаарай ингэж асуусанд. Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой таныг үргэлж холбох  юм. Саяын “ Капитал” банкны  мэдээллийг  Г.Алтандаа  түрүүлж хэлсэн гэсэн? 

-Ц.Нямдорж сайд Капитал банк дампуурах эс дампуурахыг мэдээгүй байсан байх өө. Надад түрүүлж хэлсэн гэдэг нь ч худлаа. Түрүүлж хэлсэн байлаа гээд ч “Капитал” банкнаас миний мөнгө гарах боломж бололцоо, чадавх нь байгаагүй. Ц.Нямдорж сайд бид хоёр 1990 оноос хойш нэг нэгнээ мэддэг болсон. Бид хоёрт ураг төрөл ахан дүүсийн ямар нэгэн холбоо байхгүй. Манай аав Увс аймгийн хүн. Увс аймагт төрж өссөн бүх хүнтэй би ч юм уу сайд найз биш шүү дээ. Аль ч газар сайн нь ч бий саар нь ч бий. Сайдыг би  их хүндэлж явдаг. Сайд намайг аливаа гэм буруутай, хууль бус үйлдэл хийдэггүй, хийх ч үгүй гэдгийг сайн мэддэг болохоор тийм  учраас бид хоёр бие биедээ итгэдэг маш сайн найзууд юм аа. Тэглээ гээд Нямдорж сайд хэзээ ч булхайтай үйлдэл хийсэн байхад намайг өмөөрч хамгаалахгүй. Гэхдээ та нар Нямдоржийг ямар ааш араншинтай хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй маш сайн мэднэ шүү дээ. Хэзээ ч муу зүйл хийсэн хүнийг өмгөөлж явахгүй. Би ч бас сайдаас хууль бус үйлдэл хийхийг хэзээ ч гуйхгүй.

-Үгүй, гэхдээ сая “ Капитал” банкны асуудал дээр таныг өмөөрөөд байсан даа?

 

-Би өмөөрөөд байсныг сонсоогүй юм байна. Өнөөдөр “Капитал” банк дээр ажиллаж байгаа эрх хүлээн авагч нарыг Ц.Нямдорж сайд томилоогүй. Тэр бол Монгол банкнаас томилогдсон хүмүүс байх. Тэд нараас сайд юм гуйхгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй. Яаж тусалъя даа гэж бодож байхыг үгүйсгэхгүй.

-Таны нэртэй бас нэг хоршиж явдаг хүний нэг бол “ Жаст”-ын Ш.Батхүү. Та хоёр хэдийнээс эхэлж нөхөрлөж эхлэв. Таниас олон удаа зээл авч байсан гэж сонсч байсан?

-Ш.Батхүү бид хоёр 1997-1998 оны хооронд танилцсан. Цуг нэг компани байгуулж хамтран бизнес хийж ажиллаж байсан удаа үгүй. Харин надаас 1998 онд анх 10.000 доллар зээлж аваад буцаад хүүтэй нь хамт өгч байсан. Үүнээс хойш олон ч удаа надаас зээл авч буцаан өгч байсан. Намайг “Бөмбөгөр” худалдааны төв шатаад маш хүнд нөхцөл байдалд ороод байх үед миний мэдлийн шатахуун түгээх станцууд, агуулахыг бусдын өгч байсан үнээс арай өндөр үнээр худалдан авч тэр үед надад  их тусалсан хүн гэж боддог. Өнөөдрийн байдлаар Ш.Батхүү “Хадгаламж” банкны эзэн сууж байхдаа “Хадгаламж” банкны баталгаа гаргаж миний хүү Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд хадгалагдаж байсан 32.855.296 ам.долларыг Батхүү зээлж авсан. Энэ зээлийн гүйлгээнүүд бүгд банкны гүйлгээ, хуулга, баримтаар харагддаг. “Хадгаламж” банк өнөөдөр “Төрийн банк” болсон. “Хадгаламж” банкны эрх, үүрэг Төрийн банканд шилжсэн учир шүүхийн шийдвэр “Ш.Батхүү зээлээ төлж чадаагүй нөхцөлд Төрийн банк төлөхөөр” шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр 2013 онд гарсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг авч чадаагүй. Ингэснээр 2010 онд зээлдүүлсэн мөнгөө арав гаруй жил олж авч чадахгүй хохирч явна. Нөгөө талаас Ш.Батхүү 2010 оноос хойш Г.Алтан надаас бага багаар зээл авсаар явсан. Ш.Батхүүгийн эзэмшлийн “Олон овоот гоулд” ХХК-ийн лицензийг “Голдман сакс” банк 16.5 сая ам.долларт барьцаалсан байсныг Ш.Батхүү өөрийн үл хөдлөх хөрөнгөөр буюу аливаа хэлбэрээр төлж чадахгүй лицензүүдээ барьцаанаас гаргахын тулд надаас дахиад л зээл хүссэн. Гэвч надад тэр их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учир хэдэн үл хөдлөх хөрөнгө байсныг тодорхой хэмжээнд үнэлж Ш.Батхүү надаас зээл авч  Голдман саксын өрөнд өгч лицензүүдээ барьцаанаас гаргасан байдаг. Зарим нэгээс нь дурдвал САПУ спирт, архи, пиво, ундааны бүрэн тохижуулсан ажиллаж байсан үйлдвэр, байшингийн хамт. Байшин нь та бүгдийн мэддэг “Талх чихэр” ХХК-ийн Б корпус 20.000м2 талбайтай. Үүнээс гадна нарны зам дагуу байршилтай гурван давхар үл хөдлөх хөрөнгө, нэг га газрын хамт. Мөн Зайсангийн аманд үл хөдлөх хөрөнгө, дөрвөн га газрын хамт гэх мэт. Ш.Батхүү эргээд надад энэ өр төлбөрөө тэр нь 60 тэрбум төгрөг болсон байсныг төлж чадахгүй тиймээс энэ өрөндөө “Олон овоот гоулд” ХХК-ийг надад өгч өр төлбөрөө хаасан аядсан юмаа. Дүгнэж хэлэхэд миний хүү Э.Сүрэнгээс Батхүү зээлж авсан 32.855.296 ам.доллар тусдаа, Г.Алтан надаас үл хөдлөх хөрөнгө ба бэлэн мөнгө зээлсэн 60 тэрбум төгрөг нь бас тусдаа  хоёр өөр зээлийн багц юм аа. Г.Алтан надаас зээлсэн 60 тэрбум төгрөгтөө  “Олон овоот гоулд” ХХК-ийг өгч зээлээ хаасан байдаг.

-Бизнес эрхлэгчид хатуу дүрэмтэй ажилладаг гэж хувьдаа би ойлгодог. Таны ярьсныг сонсохоор та “Жаст”-ын  Ш.Батхүүтэй зөөлөн хэлбэр маягтай ажилласан мэт санагдаж байна. Нөгөө талаар бизнесийнхэн өөрт ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөх дургүй хүмүүс биз дээ?

 

-Үнэний ортой л үг байна. Миний хүү Э.Сүрэнд Төлбөрийн баталгаа гаргаж өгсөн “Хадгаламж” банк нь хэцүүдчих гээд, өөрийн хөрөнгө нь дутагдаад нөгөө талаас Олон овоотоос гайгүй хэмжээний алт авна гэсэн хатуу итгэлтэйгээр Батхүү асар их ажил хийж байсныг харсан юм. Мэдээж Ш.Батхүү надад зээлээ төлнө гэсэн горьдлого үүрээд мөнгө гарцаагүй өгсөөр, өгсөөр чөтгөрийн тойрогт орсон нь үнэн.

-Үүнээс гадна “Стандарт” банк, Ш.Батхүү, Г.Алтан гурав ямар сэжүүрээр байнга хамтдаа яваад байдаг юм бэ?

-Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авсан. Мөн миний хүү Э.Сүрэнгээс зээл авсан. Ш.Батхүү бол зээлдэгч. “Стандарт” банк,  миний хүү хоёр зээлдүүлэгч. Үндсэндээ Батхүү бол хариуцагч харин “Стандарт” банк, Сүрэн нар хохирогчид. Стандарт банктай би бөгөөд миний хүү Сүрэн ямар ч холбоогүй. Хольж хутгаад байдаг нь ухаан муугийнх уу. Зориудынх уу. Өнөөдөр “Стандарт” банкны өрийг төр төлчихлөө. Харин Монгол хүн, миний хүү Э.Сүрэнгийн өрийг шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад Төрийн банк төлөхгүй гүрийгээд  байх юм. Нэмээд өнөөдөр дахиад нэг Монголын банканд мөнгөө дээрэмдүүлчээд сууж байна. Уг нь найдвартай гадаадын банканд хадгалуулсан бол… “Капитал” банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгө хадгалуулж байснаараа асар их хохирол амсч байна.” Капитал” банкнаас нэг ч төгрөг авч чадаагүй.

-Таныг АТГ-аас шалгахаар болсон гэсэн мэдээлэл яг одоо явж байна. “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг ашигласан гэх хэргээр. Та энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм юм байхгүй ээ.

-Та одоо ямар бизнес эрхэлж байгаа вэ?

-Их л олон төрлийн бизнес эрхэлдэг. Тэгэхдээ реклам шаардагдахгүй бизнес учир “Алтжин” Алтан гэсэн мэдээлэл хомс байгаа байх аа.

-Та Монголдоо амьдарч байгаа юу?

-Зөвхөн Монголдоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


Эрх чөлөөний индэр
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБА...

Ерөнхийлөгч асан Н.Багаба...

2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МА...

Ерөнхий сайд асан С.Баяр ...

2020-04-17
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: ...

Цаг хугацаа хэрвээ өөрөө ...

2020-04-17
ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ...

Уулзаж ярилцсан өдөр хоно...

2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ...

Майдар бурхан залран ирэх...

2020-04-17
АН-ЫН ИНДЭРИЙН ҮЕИЙНХЭН Б...

Зоригтой, золбоотой улстө...

2020-04-17
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИ...

“Алтжин” группын Ерөнхий ...

2020-04-17
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-...

Сүүлийн үед Тавантолгойн ...

2020-04-17
ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМОНД ДУРТАЙ...

Ном унших: Хүүхдийг номто...

2020-04-17
Хүүхдийн 500 шинэ ном “мэ...

МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн ая...

2020-04-17
Ц.ЛОЧИН: МОНГОЛЧУУДЫН МАА...

“Хоймор” булангийн зочноо...

2020-04-17
Гашуунсухайт боомтын шинэ...

Гашуунсухайт боомт нь нүү...

2020-04-17
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: КОРОНАВИРУ...

Монголбанкны Мөнгөний бод...

2020-04-17

Цаг үе
Admin
2020-09-30

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд цол, одон медаль гардуулсны дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал...

Admin
2020-09-30

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн ачилтын дээд үзүүлэлтээ тогтоолоо. Тодруулбал, уурхайн  Б болон Г ээлжний хамт олон  2020 оны 9 дүгээр сарын 24-ний  07:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгс...

Admin
2020-09-24

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.09.23/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэс – Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, 1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын  санхүүж...

Admin
2020-09-23

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил ...

Admin
2020-09-23

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, тус байнгын хорооны гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэс-Таванто...

Admin
2020-09-23

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Монголын  Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтран ажиллах санамж бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээн...

Admin
2020-09-21

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан энэхүү няцаал...

Admin
2020-09-16

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хооло...

Admin
2020-09-16

Эх сурвалж: Гадаад харилцааны яам Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд на...

Admin
2020-09-16

УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНХААРАЛД “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 10 жилийн ойд зориулсан дурсгалын эд зүйлсийн загварын уралдааныг зарлаж байна. ТАВИГДАХ ШААРДЛАГА “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 10 жилийн ойн түүхэн амжилт, цаа...

Admin
2020-09-09

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ...

Admin
2020-09-09

Коронавирусийн нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн яам уул уурхайн салбараас олох орлогын төсөөллөө бууруулсан байна. Энэ оны батлагдсан төсөвт уул уурхайн салбараас нийт 3.19 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцоол...

Admin
2020-09-09

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын...

Admin
2020-09-04

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.  Ногдол ашгийг өчигдрөөс /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлсэн....

Admin
2020-09-01

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүрэн төвлөрүүлээгүй учраас иргэдийн гарт олгогдохгүй байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус компанийн зүгээс иргэдэд олгох ногдол ашгийн мөнги...

Их үзсэн


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
Тест фото мэдээ
2020-04-19
ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭН: 15 ЖИЛ НУУЦАЛЖ, МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17

Их сэтгэгдэлтэй


Тест фото мэдээ
2020-04-19
АНГЕЛА МЕРКЕЛЬТАЙ ЭКО ХОТ ЯРИАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТА МАЙДАР ЮМ УУ
2020-04-17
С.БАЯР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Ч МАН ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ
2020-04-17
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН САХИУС УУ,
2020-04-17
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦО
2020-09-30